БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: “Монгол 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд дээгүүрт ороход тун ойрхон байна”

БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: “Монгол 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд дээгүүрт ороход тун ойрхон байна”

БНСУ-ын 3x3 сагсан бөмбөгийн холбоо Монголын 3x3 сагсан бөмбөгийн багтай энэ нэгдүгээр сарын 20-ны өдөр /2023.01.20/ өдрөөс ОУ-ын солилцооны хөтөлбөрийг зохион байгуулахаар болсон талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн хоногийн турш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол-Солонгос 3x3 сагсан бөмбөгийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ.

Өмнөд Солонгосын талаас хэлэхдээ, “Монгол бол 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд дээгүүрт ороход ойрхон байгаа Ази тивийн баг. Энэ нь тус солилцооны хөтөлбөрийн ач холбогдол юм” гэжээ. Монгол Улс одоогоор FIBA 3x3 дэлхийн чансаагаар эрэгтэй баг эхний тав, эмэгтэй баг 11 дүгээр байрт бичигдэж байгаа бол Өмнөд Солонгосын эрэгтэй баг 64, эмэгтэйчүүд 70 дугаарт жагсжээ. Тус солилцооны хөтөлбөрт Ли Сын Жүн, Пак Мин Сү, Ким Мин Сеоп, Ха До Хён, Квак Хи Хун зэрэг 11 Солонгос тоглогч оролцох юм.

Эх сурвалж: SBS