АЙЛЧЛАЛ: Герман улс Украиныг зэвсгээр хангахаа мэдэгдэв

АЙЛЧЛАЛ: Герман улс Украиныг зэвсгээр хангахаа мэдэгдэв

Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок нэгдүгээр сарын 10-ны мягмар гарагт Оросын Украины эсрэг дайны фронтын шугамаас холгүй орших Харьков хотод айлчлав. Энэ тухай Германы DPA агентлаг мэдээлжээ.

Анналена Бербок өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины зүүн хэсэгт биечлэн очсон Германы засгийн газрын анхны төлөөлөгч болж байсан юм. Энэ удаагийн айлчлалдаа тэрээр хэлэхдээ “Украйнчуудын гайхалтай тэсвэр хатуужил, эр зоригийн бэлэг тэмдэг болсон Харьков хотод Украины хамтран зүтгэгч, найз Дмитрий Кулебагийн урилгаар тус хотын өнөөгийн байдлыг өөрийн нүдээр харж, түүнтэй харилцахаар ирсэн. Зэвсэгт түрэмгийллийн үр дүнд Харьковын 500 мянга гаруй оршин суугч орон гэрээ орхин явахад хүрсэн. ОХУ-ын эзлэн түрэмгийллийн айдсаас болж зовж шаналж буй иргэдээ чөлөөлөхөд Украиныг шаардлагатай зэвсгээр хангана. Хэрэв Путин энх тайвныг хүсэж байвал цэргүүдээ буцаан татах болно” гэж  хэлжээ.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба тухайн айлчлалын тухай өөрийн Twitterт"Өнөөдөр Анналена Бурбок бид хоёр Харьковт зочиллоо. Харьков бол Украины сөрөг довтолгоо амжилттай явсаны бэлгэ тэмдэг болсон нь түнш орнуудын хангалттай дэмжлэгтэйгээр Украин ялна гэдгийг нотлон харуулж байна. Германы цэргийн тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Дахин ирээрэй"  хэмээн бичжээ.

М.АРИУНАА