БНХАУ солонгосын иргэдэд богино хугацааны ВИЗ ОЛГОХГҮЙ гэжээ

БНХАУ солонгосын иргэдэд богино хугацааны ВИЗ ОЛГОХГҮЙ гэжээ

Ковидын халдвараас үүдэлтэйгээр хятад иргэдэд богино хугацааны виз олгох, нэмэлт нислэг үйлдэхийг хязгаарласан шийдвэрийг БНСУ-ын Засгийн газраас гаргасан. 

Тэгвэл тус шийдвэрийн хариуд БНХАУ солонгос иргэдэд богино хугацааны виз олгохоо бүрэн зогсоож байгаа аж.

Өчигдөр /2023.01.10/ БНСУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд яам өөрийн албан ёсны WeChat хаягтаа "БНХАУ-ын дотоод зааварчилгааны дагуу, солонгос иргэдэд Хятадад зорчих богино хугацааны виз олгохыг зогсооно. Үүнд айлчлал, худалдаа, аялал жуулчлал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хувийн ерөнхий нөхцөл байдал орно" хэмээн мэдэгджээ. 

ЭХ СУРВАЛЖ: news.kbs.co.kr

М.АРИУНАА