Жеймс Камероны алдарт бүтээл “Титаник” кино дахин засварласан 4K 3D-ээр үзэгчдийн хүртээл болно

 Жеймс Камероны алдарт бүтээл “Титаник” кино дахин засварласан 4K 3D-ээр үзэгчдийн хүртээл болно

1997 онд бүтээгдсэн Жеймс Камероны алдарт бүтээл “Титаник” кино энэ онд 25 жилийн ойгоо тохиолдуулан дахин засварласан 4K 3D-ээр үзэгчдийн хүртээл болохоор болжээ.

Тодруулбал, “Титаник” (1997) ирэх хоёрдугаар сарын 8-аас /2023.02.08/ эхлэн Францын кино театруудаар 4К HDR болон 3D HFR-ийн шинэчилсэн хувилбараар гарах юм. Тус киноны хувьд 194 минут үргэлжилдэг бөгөөд киног бүтээхэд 200 сая ам.доллар царцуулсан. Түүнчлэн Оскарт 14 удаа нэр дэвшиж байсан юм.

М.Ариунаа