"Монголын гуравдагч хөршүүд хоёр орны хамтын ажиллагааг алдагдуулж байна" гэх хачин зүйлийг Оросын дэд сайд ярьжээ

"Монголын гуравдагч хөршүүд хоёр орны хамтын ажиллагааг алдагдуулж байна" гэх хачин зүйлийг Оросын дэд сайд ярьжээ

Газар зүйн хувьд Хятад, Оросын дунд байдаг манай улс “гуравдагч хөрш”-ийн харилцааг гадаад бодлогодоо чухалчилдаг. Манай улсын гуравдагч хөрш нь Япон, БНСУ, АНУ, Европын орнууд гээд манай улстай сайн харилцаатай байдаг орнуудыг нэрлэж болно.

Тэгвэл ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд А.Ю.Руденко саяхан Орос, Украины асуудлаар өгсөн “Монголд болж буй үйл явдлын сүүдэр” хэмээх ярилцлагадаа, “Монголын гуравдагч хөрш гэгддэг барууны орнууд Монгол, Оросын харилцааг алдагдуулж байна” гэх хачирхалтай зүйлийг ярьсан байна.

Тэрээр, “Монголд гуравдагч хөрш гэгддэг барууны орнууд Монгол, Оросын уламжлалт хамтын ажиллагааг алдагдуулахын тулд хүчин чармайлт гаргаж байгааг бид харж байна. Монголын түншүүд үүнд хангалттай мэргэн ухаан гаргана гэдэгт би итгэлтэй байна. Дайснуудын тавьсан урхийг тойрч, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцсэн Оростой харилцаагаа эрүүл, бүтээлчээр хөгжүүлэхийг баталгаажуулна гэдэгт итгэж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж:  Varlamov news




Өнөөдөр үхэр өдөр

21 минутын өмнө