Пакистанд сураггүй алга болсон өсвөр насны охид “k-pop” хамтлаг BTS-тэй уулзахаар зугтсан байжээ

Пакистанд сураггүй алга болсон өсвөр насны охид “k-pop” хамтлаг BTS-тэй уулзахаар зугтсан байжээ

Өнгөрсөн долоо хоногт Пакистанд сураггүй алга болсон өсвөр насны охид Өмнөд Солонгос руу K-pop супер хамтлаг болох BTS-тэй уулзахаар явах гэж байгаад гэрээсээ 750 гаруй милийн зайд олдсон тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ.

Тодруулбал, 13-14 настай хоёр охин өнгөрсөн бямба гарагт тус улсын Карачи хотын Коранги дүүргээс сураггүй алга болсон гэж тус дүүргийн цагдаагийн ахлах ахлагч Абрайз Али Аббаси мэдэгдэж байжээ. Охидын гэрт нэгжлэг хийх үеэр цагдаа нар BTS хамтлагийн гишүүдтэй уулзахаар Өмнөд Солонгос руу аялахаар төлөвлөж байсан өдрийн тэмдэглэл олсон байна.

Эх сурвалж: CNN