Реппер Десант буюу С.Батболдыг Японы “Big Apple Scramble” сэтгүүл онцолж ярилцжээ

Реппер Десант буюу С.Батболдыг Японы “Big Apple Scramble” сэтгүүл онцолж ярилцжээ

Реппер Десант өнгөрсөн сард Япон Улсад тоглолт хийхээр очсон бөгөөд энэ үеэр Японы “Big Apple Scramble” сэтгүүл түүнийг онцлон ярилцлага авчээ.

Тус сэтгүүлд “Монголд хип хоп хөгжмийн урсгал хөгжсөн гэдгийг цөөн хүн мэддэг байх. Тус улс 1992 онд социализмыг халж, ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш гадаадаас хөгжим, соёл маш хурдацтай орж ирж, Монголын өвөрмөц соёлтой хослон Монголын хип хоп урсгал үүсжээ. Өдгөө 34 настай Десант бол Монголын хип хоп урлагийн хоёрдугаар үеийн төлөөлөл болсон репперүүдийн нэг юм. Тэрээр бага ангид байхдаа хип хоп урлагт сонирхолтой болж, 17 настайдаа дөрвөн найзын хамт "Гангста сервис"-ийг байгуулж, "Click Click Boom" хамтлагтай хамтран ажиллаж байхдаа "TOONOT" нэртэй өөрийн лейблийг үүсгэн байгуулж, өдгөө олон уран бүтээлчдийг бэлтгэж байна. Бид Десанттай түүний амьдрал, Монголын урлаг, хөгжмийн талаар ярилцлаа" хэмээн бичжээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Сэтгүүлч: М.Ариунаа