ОХУ-ын төсвийн алдагдал 47 тэрбум ам.долларт хүрсэн ч албаныхан “Тийм ч муу үзүүлэлт биш” гэж мэдэгджээ

ОХУ-ын төсвийн алдагдал 47 тэрбум ам.долларт хүрсэн ч албаныхан “Тийм ч муу үзүүлэлт биш” гэж мэдэгджээ

ОХУ-ын 2022 оны төсвийн алдагдал 47 тэрбум ам.долларт хүрсэн нь хуучин ЗХУ задарснаас хойших хоёр дахь том алдагдлаа хүлээсэн талаар мэдээлжээ.

Тодруулбал, энэ талаар тус улсын Сангийн сайд, “Төсвийн зөрүү 3.3 их наяд рубль буюу эдийн засгийн хэмжээний 2.3 хувьд хүрсэн” гэжээ. Тус улсын орлого өнгөрсөн онд 2.8 их наяд рубль буюу 40 тэрбум ам.доллароор нэмэгдсэн ч энэ нь 6,4 их наяд рубль буюу 92 тэрбум доллароор өссөн зарлагаа нөхөхөд хангалтгүй гэж албаныхан мэдэгдэв.

Харин энэ байдлыг Оросын Засгийн газрын албан тушаалтнууд эдийн засгийн нөхцөл байдлыг эерэг байгаа хэмээн танилцуулсаар байна.

Тухайлбал, Оросын Ерөнхий сайд Михаил Мишустин "Ерөнхийдөө эдгээр үзүүлэлт тийм ч муу биш" гэсэн аж. Орос Украин руу дайрсны дараа барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээг аваад байсан нь тус улсын эдийн засаг сүйрнэ гэж олон шинжээч таамаглаж байсан. Гэсэн хэдий ч түүхий эдийн өндөр үнийн нөлөөгөөр Оросын эдийн засаг хүлээлтээс дээгүүр байсан гэжээ.

М.Ариунаа