Казахстаны Ерөнхийлөгч асан Назарбаевт олгоод байсан “Үндэстний удирдагч” гэсэн цолыг хасчээ

Казахстаны Ерөнхийлөгч асан Назарбаевт олгоод байсан “Үндэстний удирдагч” гэсэн цолыг хасчээ

Казахстаны Үндсэн хуулийн шүүх “тус улсын анхны Ерөнхийлөгчийн тухай” хуульдаа өөрчлөлт оруулж, Назарбаевт олгоод байсан “Үндэстний удирдагч” гэсэн цолыг хасчээ.

Тодруулбал, Назарбаев нь 1991-2019 оны хугацаанд Казахстаныг удирдаж байсан бөгөөд албан тушаалаасаа огцорсныхоо дараа “Үндэстний удирдагч” гэсэн цол хүртэж, давуу эрхтэй болоод байсан юм. Жишээ нь, түүнийг баривчлах, эрэн сурвалжлах, байцаах боломжгүй, анхны ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн бүх өмчийг халдашгүй гэж үзсэн юм. Мөн Назарбаевад одоогийн ерөнхийлөгчийн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг сар бүр олгож, ажлын байр, тусгай холбоо, харуул хамгаалалт, орон сууц, зуслангийн байшин, тээвэр, эмнэлгийн үйлчилгээг улс төсвийн зардлаар хангаж байжээ.