"Ш.Алтантуяагийн ар гэрт 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өг" гэсэн шүүхийн шийдвэрийг Багинда нар хүлээн зөвшөөрөлгүй давж заалджээ

"Ш.Алтантуяагийн ар гэрт 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өг" гэсэн шүүхийн шийдвэрийг Багинда нар хүлээн зөвшөөрөлгүй давж заалджээ

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн хэрэг Малайзад 2006 онд гарсан. Тус хэргийн захиалагчаар Малайзын Ерөнхий сайд асан Багиндаг буруутгасан бол Азила, Сирул гэх хүмүүст 2009 онд цаазаар авах ял оноосон ч, тэдний цаазаар аваагүй. 

Харин өнгөрөгч арванхоёрдугаар сарын 16 /2022.12.16/-ны өдөр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлийн таван гишүүнд 1.5 сая сингапур доллар буюу 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөхийг тушаасан Малайзын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тэгвэл Малайзын анхан шатны шүүхийн тус шийдвэрийг Багинда нар хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан талаар theedgemarkets.com сайтад мэдээлжээ. Эх сурвалжийн ЭНД ДАРЖ үзнэ үү.