Польшийн Ерөнхийлөгч А.Дуда олон улсын эвсэл зөвшөөрвөл "Ирвэс II" танкийг Украин руу илгээхэд бэлэн гэжээ

Польшийн Ерөнхийлөгч А.Дуда олон улсын эвсэл зөвшөөрвөл "Ирвэс II" танкийг Украин руу илгээхэд бэлэн гэжээ

Польш улсын Ерөнхийлөгч Анжей Дуда “Хэрэв олон улсын эвсэл зөвшөөрвөл Германд үйлдвэрлэсэн "Ирвэс II" танкийг Украин руу илгээхэд манай улс бэлэн байна” хэмээжээ.

Тодруулбал, Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда  лхагва гараг /2023.01.11/-т  Украинд айлчилсан юм. Айлчлалын үеэр Анжей Дуда  “Хэрэв "Олон улсын эвсэл" зөвшөөрвөл Германд үйлдвэрлэсэн "Ирвэс II" танкийг Украин руу илгээхэд манай улс бэлэн байгаа. Дээд түвшний байлдааны танкийг шилжүүлэх зөвшөөрлийг Берлинээс хүсээд байна” гэжээ.

Учир нь ёс суртахууны үүднээс асар их ашиг орлоготой зэвсгийн экспортлоход хязгаарлалт тавьдаг учир Польш эсвэл аль ч улс Германд үйлдвэрлэсэн ирвэсийг Украин руу илгээхийн тулд гэрээ байгуулах шаардлагатай байдаг аж.

Мөн “Польш улс аль хэдийн ирвэсүүдийг Украинд өгөхөөр шийдсэн” гэж Дуда, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа нартай Львов хотноо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгджээ.  Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский лхагва гарагт “Украин руу танкнуудыг шилжүүлэх хамтарсан шийдвэр гарна гэж найдаж байгаа бөгөөд  Украины цэргийн хэрэгцээг хангахын тулд хэд хэдэн орноос хандив авах шаардлагатай. Бид ОХУ-ын олон мянган танктай тулалдаж байгаа ганцхан улс тусалж чадахгүй" хэмээжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Сэтгүүлч: М.Ариунаа