ГАДНЫН ХЭВЛЭЛ: Монгол Улс гадаадын жуулчдад онгоцны тийзээ 30 хувь хямдруулна

ГАДНЫН ХЭВЛЭЛ: Монгол Улс гадаадын жуулчдад онгоцны тийзээ 30 хувь хямдруулна

Монгол Улс гадаадын жуулчдад зориулж онгоцны тийзийн үнийг бууруулахаар болсон талаар гаднын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Монголыг зорих гадаадын жуулчид онгоцны тийзээ 30 хувь хямдруулж авах боломжтой бөгөөд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэхүү санамж бичгийн зорилго нь гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд мөн өвлийн аялал жуулчлалыг дэмжих үүднээс аялал жуулчлалын компани, аж ахуйн нэгжүүдэд онцгой үнээр санал болгож байгаа аж. Тодруулбал, улирлын болон багц аяллын тарифыг хоёр ангилдаг. Үүнд, зорчигчдын тусгай тасалбар, бүлгийн аялалд зориулсан тусгай тийз гэгддэг бөгөөд эдгээр тарифыг зөвхөн гадаадын жуулчид ашиглах боломжтой гэж МИАТ-ийн Аж ахуйн нэгжийн захирал мэдэгджээ.