ОХУ, Америкийн тэнгисийн цэргийн ахмад дайчин Тейлор Дадлиг сулласан талаар ар гэрийнхэн нь мэдэгджээ

ОХУ, Америкийн тэнгисийн цэргийн ахмад дайчин Тейлор Дадлиг сулласан талаар ар гэрийнхэн нь мэдэгджээ

ОХУ-д нэг жил орчим хоригдсон Америкийн тэнгисийн цэргийн ахмад дайчан Тейлор Дадлиг пүрэв гарагт /2023.01.12/ хорихоос сулласан талаар түүний гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч Жонатан Фрэнкс CNN агентлагт ярьжээ. Түүний суллах асуудлаар ОХУ-ын холбогдох албаныхан олон сарын турш хэлэлцсэн байна. 

Мичиган мужийн Лансинг хотын оршин суугч 35 настай Тейлор Дадли 2022 оны дөрөвдүгээр сард Польш, Литвын хооронд дэх Калининград руу нэвтэрч Оросын хилийн харуулд саатуулагджээ. Тэрээр Польшид хөгжмийн наадамд оролцсон бөгөөд яагаад хил давсан нь тодорхойгүй байгаа юм. Түүнийг суллах хэлэлцээр нууц явагдсан бөгөөд Стив Мензисийн Глобал сан болон АНУ-ын Элчин сайдын яам тусалжээ.

“Стив Мензис Глобал сан, Лансинг хотын амбан захирагч асан Билл Ричардсон, Жеймс Фоли сангийн томоохон туслалцаатайгаар зургаан сар гаруй хугацаанд хичээнгүйлэн ажилласан та бүгдийн ажилд гэр бүл нь үүрд талархах болно. Өнгөрсөн есөн сар түүний гэр бүлийн хувьд хэцүү байсан бөгөөд тэд хэвлэл мэдээллийнхнээс тэдний хувийн нууцыг хүндэтгэж, Тэйлорыг гэртээ угтан авах боломжийг олгохыг хүсэж байна" гэж Жонатан Фрэнкс хэлжээ.

Амбан захирагч асан Ричардсон CNN-д хийсэн мэдэгдэлдээ “Дадлиг бараг бүтэн жил хэлэлцсэний эцэст пүрэв гарагт Орос-Польшийн Багратионовск-Безледигийн хилийн боомт дээр сулласан. Дадлиг суллахад Төрийн департамент болон Москва, Варшав дахь АНУ-ын Элчин сайдын яам тусалсан” гэсэн байна. ОХУ-д АНУ-ын хэд, хэдэн иргэн хоригдож байгаа бөгөөд тэдний дотор АНУ-ын тэнгисийн цэрэг асан Уилан хууль бусаар баривчлагдсан гэж тооцогддог. Түүнийг 2018 оны арванхоёрдугаар сард ОХУ-д баривчилж, 16 жилийн хорих ялаар шийтгэсэн. Өнгөрсөн жил АНУ Америкийн сагсан бөмбөгийн од Уилан, Гринер хоёрыг зэвсгийн наймаачин Виктор Бутаар солих санал тавьсан ч ОХУ зөвхөн Гринерийг суллахыг зөвшөөрсөн юм.

М.АРИУНАА

ҮЗЭХ: