ВИДЕО: Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд ял тодорхойлжээ

ВИДЕО: Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд ял тодорхойлжээ

Өнгөрсөн оны долдугаар сард /2022.07.08/ орон нутгийн цагаар 11:30 цагийн орчимд Японы Нара хотод үг хэлж байсан 67 настай тус улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудаж хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, 41 настай Тэцуя Ямагами гэх зэвсэгт этгээд Нара хотод улс төрийн компанит ажлын үеэр иргэддээ үг хэлж байсан Шинзо Абэг хойноос нь хоёр удаа буудаж амь насыг нь хөнөөсөн юм. Тэгвэл Ямагами Тэцүяа гэх эрэгтэйд хүний амь насанд хүрсэн, хууль бусаар зэвсэг эзэмшсэн хэргээр ял тодорхойлжээ. Ямагами Тэцүяад өнгөрсөн оны долоодугаар сараас хойш албадан хийсэн сэтгэцийн шинжилгээ нэгдүгээр сарын 10-нд дуусаж түүнийг шүүхийн өмнө хэрэг хүлээх чадвартай гэж дүгнэсэн юм.