Уганда улс “эбола”-гийн дэгдэлт дууссан гэж албан ёсоор зарлалаа

Уганда улс “эбола”-гийн дэгдэлт дууссан гэж албан ёсоор зарлалаа

Сүүлийн 42 хоног халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул Уганда улс эбола вирусний дэгдэлт дууссан гэж зарлажээ.

Тодруулбал, Уганда улсад гарсан эбола вирусний 8 дахь удаагийн дэгдэлтээр 143 хүн халдварлаж 55 хүн энджээ. Халдвартай тэмцэхийн тулд албаныхан энэ вирусээр нас барсан хүмүүсийг оршуулахад оролцсон болон цогцсуудыг зөөлцсөн хүмүүсийг олж тогтоох эрчимтэй үйл ажиллагаа явуулсан байна.

Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Жэйн Рут Асенг Осеро “2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Уганда улсад эбола вирусний дэгдэлт эхэлснээс хойших 113 дахь өдөр. Би ард иргэдээ сонор сэрэмжтэй байж, үйл ажиллагааны стандарт журмыг хэрэгжүүлж, эболатай төстэй шинж тэмдэг илэрсэн хүн бүрийг энэ талаараа мэдээлэхийг уриалж байна” гэж ярьжээ.