"Украин улс цэргээ Беларусын хил рүү татаж, хамгаалалт барьж эхэлсэн" гэж мэдэгджээ

"Украин улс цэргээ Беларусын хил рүү татаж, хамгаалалт барьж эхэлсэн" гэж мэдэгджээ

Украин улс цэргээ Бүгд Найрамдах Беларусь улсын хил рүү татсан гэж Их Британид суугаа Украины Элчин сайд В.Пристайко Sky News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 

Тэрээр “Биднийг барууны орнуудтай холбогдох шугамыг таслахыг оролдож байгаа тулд бид цэргээ Украины хойд хэсэгт байрлуулахаас өөр аргагүйд хүрч байна” гэжээ. Учир нь Беларусийн Батлан ​​хамгаалах яам өмнө нь ОХУ-тай хамтарсан цэргийн бүлэг байгуулж байгаа тухайгаа мэдэгдсэн. Иймд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Беларусийн хилийн ойролцоо цэргүүдээ бэлэн байхыг уриалсан юм. Мөн хилийн ойролцоо хамгаалалтын байгууламж барьж эхэлсэн гэж Ривне мужиay засаг захиргаанаас мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: Varlamov news