Хятад улс “тэг ковид”-оос татгалзснаас хойш анх удаа коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн тоог мэдээллээ

Хятад улс “тэг ковид”-оос татгалзснаас хойш анх удаа коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн тоог мэдээллээ

БНХАУ сүүлийн сар гаруй хугацаанд 60 мянга орчим хүн коронавирусийн халдвараар нас барсныг мэдээллээ.

Тодруулбал, Хятадын засгийн газар “тэг ковид” стратегиасаа татгалзсанаас хойш анх удаагаа коронавирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн тоог бүрэн мэдээлжээ. Үүнд, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 08-ны өдрөөс нэгдүгээр сарын 12-ны хооронд /2022.12.08-2023.01.12/ тус улсад нийтдээ 59,938 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. Үүнээс дийлэнх нь 80-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүс байсныг онцолжээ.