ВИДЕО: 72 хүн амиа алдсан ART-72 онгоцны зорчигчийн осолдохоосоо өмнө хийсэн дүрс, бичлэг ИЛ БОЛЖЭЭ

ВИДЕО: 72 хүн амиа алдсан ART-72 онгоцны зорчигчийн осолдохоосоо өмнө хийсэн дүрс, бичлэг ИЛ БОЛЖЭЭ

Өчигдөр /2023.01.15/ Yeti Airlines компанийн иргэний агаарын тээврийн онгоц 68 зорчигч тээвэрлэж яваад Балбад осолдсон харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тодруулбал, тус онгоц нийслэл Катмандугаас жуулчид ихээр очдог Покхара хот руу нисэж байсан бөгөөд ослын улмаас нисэх багийн дөрвөн гишүүн, мөн 68 зорчигч бүгд харамсалтайгаар амиа алдсан юм. Харин Похара нисэх онгоцны буудлын удирдлагууд онгоцонд Энэтхэг, Өмнөд Солонгос, Ирланд, Аргентин, Австрали, Орос, Франц улсын иргэдээс гадна өөр 11 гадаадын иргэн байсан гэж мэдэгдээд байна. Тэгвэл тус ATR-72 онгоц осолдохоос өмнөх 1 минут гаруйн бичлэг ил болжээ. Тодотговол, Балбын Конгрессын гишүүн Абхишек Пратап Шах онгоцны сэгнээс олдсон утсанд уг бичлэг байсан талаар дурджээ.

М.Ариунаа

ВИДЕО: