Элон Маск хамгийн их хөрөнгөө алдсан дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бичигдлээ

Элон Маск хамгийн их хөрөнгөө алдсан дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бичигдлээ

Дэлхийн алдартай бизнесмен, SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Элон Маск түүхэн дэх хамгийн том хувийн хөрөнгөө алдсан дэлхийн дээд амжилтыг албан ёсоор эвдлээ.

Тодруулбал, Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сараас хойш ойролцоогоор 182 тэрбум ам.доллар (153 тэрбум фунт стерлинг; 173 тэрбум евро) алдсан бөгөөд үүнийг Forbes сэтгүүлийн тооцоолсноор 200 тэрбум ам.долларт хүрч магадгүй гэж таамаглаж байна.

Түүний энэхүү алдагдал нь 2000 онд Японы технологийн хөрөнгө оруулагч Масаёоши Сонын тогтоосон 58.6 тэрбум ам.долларын өмнөх дээд амжилтаас хол давсан үзүүлэлт байгааг онцолжээ.

Forbes сэтгүүлийн мэдээлснээр Маскийн хөрөнгө 2021 онд дээд цэгтээ хүрч 320 тэрбум ам.доллар байсан бол 2023 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар 138 тэрбум ам.доллар болж буурсан нь Теслагийн хувьцааны уналттай холбоотой юм. Түүний азгүйдэл дэлхийн хамгийн баян хүн хэмээх статусаа LVMH (Louis Vuitton Moyt Hennessy) үүсгэн байгуулагч Бернард Арно (Франц)-д алдаж, 190 тэрбум долларын (156 тэрбум фунт стерлинг; 177 тэрбум евро) хөрөнгөтэй болсон гэжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө