ВИДЕО: Хятад улс клоны аргаар хурдан морь гарган авч, 2028 оны зуны олимпод оролцуулахаар болжээ

ВИДЕО: Хятад улс клоны аргаар хурдан морь гарган авч, 2028 оны зуны олимпод оролцуулахаар болжээ

"Морин спорт"-ын салбарт шинэ боломжуудыг нээх Хятадад төрсөн хурдан морины анхны төрөл болох клоны аргаар гаргаж авсан морь Бээжинд нээлтээ хийсэн тухай AFP мэдээлсэнийг europeantimes эш татан мэдээлжээ.

Уралдааны болон цэвэр цусны адууг хувилах аргыг 2000 оны эхэн үеэс эхлэн хэд хэдэн оронд, морины генетикийг сайжруулах зорилгоор хийдэг болсон. Хувилах аргаар жуанжуан төрсөн анхны “халуун цуст” адуу бөгөөд Хятадын Морин Аж үйлдвэрийн холбооноос албан ёсны зөвшөөрөл авчээ. Улмаар жуанжуаг "халуун цус бол сэргэлэн зантай, хөнгөн адууны үүлдрийн албан ёсны ангилал" гэж БТА-аас тодорхойлсон байна. Мөн бклоны аргаар мэндэлсэн унага "эцэг" малынхаа бүх шинжийг авч төржээ. Түүний эцэг германы уралдааны морь аж. Ийнхүү хятадад адууг клончлох замаар үйлдвэрлэснээр өндөр үнэтэй адууны импортын хамаарлыг бууруулж, Хятадын морин спортыг хөнгөвчлөх аж.

Түүнчлэн 2028 оны зуны олимпод жуанжуан оролцож болох бөгөөд учир нь тэмцээнд клоны аргаар гарган авсан амьтдыг оролцохыг Олон улсын морин спортын холбоо 2012 оноос эхлэн зөвшөөрчээ. Мөн хятадын амьтдыг хувилах компианиуд хонь, үхэр, гахай, нохой, мууранд зориулсан технологи аль хэдийн гаргаад байгаа юм. 

ВИДЕО: 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө