ФОТО: ОХУ-ын бөмбөгдөлтөд өртсөн Днепр хотын нурсан орон сууцнаас дахиж хүн аврагдах магадлал тун бага байна гэжээ

ФОТО: ОХУ-ын бөмбөгдөлтөд өртсөн Днепр хотын нурсан орон сууцнаас дахиж хүн аврагдах магадлал тун бага байна гэжээ

Украины эрх баригчид өчигдөр /2023.01.15/ ОХУ-ын пуужингаар оногдсон Днепр хотын нурсан орон сууцны нурангиас амьд үлдсэн иргэдийг аврах найдвар тун бага байгаа талаар мэдэгджээ.

Тодруулбал, Бүс нутгийн амбан захирагчийн зөвлөх Наталья Бабаченкогийн хэлснээр одоогийн байдлаар 30 хүн нас барж, 30 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэний 12 хүний биеийн байдал хүнд байгаа гэв. Үүнээс гадна 30-40 хүн нурангид дарагдсан хэвээр байж болзошгүй гэжээ. Мөн онцгой байдлын алба хаагчдын хэлж буйгаар тус хотын есөн давхар орон сууцны нуранги доороос тусламж гуйн хашхирч байгаа иргэдийн дууг сонссон гэх бөгөөд аврах ажиллагааг шуурхай хийх хэрэгтэй байгаа хэдий ч хүйтний жавар аврах ажиллагаанд садаа болж буйг онцлов.

ФОТО: