БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: Монгол Улс дефолтод орох эрсдэлийг баттай арилгасан гэж мэдээллээ

БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: Монгол Улс дефолтод орох эрсдэлийг баттай арилгасан гэж мэдээллээ

Монгол Улс дефолтод орох эрсдэлийг баттай арилгасан гэж Монгол Улсын Сангийн сайд мэдэгдсэн талаар БНСУ-ын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улс эдийн засгийг сэргээх шинэ бодлого хэрэгжүүлснээр төсвийн алдагдлыг 60 хувиар бууруулж, экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд мөн улсын төсвийн санхүүгийн байдал самурай бондын эргэн төлөлтөд саад учруулахгүйн тулд Монголын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлсэн. 2023 оны эдийн засгийн төлөв эерэг байгаа тул гадаадын хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газар болон гадаад өрийн удирдлагын чадавхад итгэж байна гэжээ.

COVID-19 тахлын үед дэлхийн худалдаа буурсан ч нүүрсээр баялаг Монгол Улс дэлхийн хэмжээнд экспортоо, тэр дундаа хамгийн ойрын хөрш, хамгийн том зорилтот зах зээл болох Хятад руу хийх экспортоо тогтмол нэмэгдүүлж байгааг эдийн засгийн тоо харуулж байна. 2023 онд нэмэлт хилийн боомт нээгдсэнээр олон улсын экспорт 10-15 хувиар өсөх төлөвтэй байна. Монгол Улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус улсад нөлөөлсөн гаднын нөлөөллөөс өөрийгөө хамгаалахын тулд төрөлжсөн, тогтвортой эдийн засгийг бий болгохыг зорьж байна. Эдийн засгийг сэргээх шинэ бодлогыг хэрэгжүүлснээр 2023-2030 онд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч зэрэгт анхаарлаа хандуулснаар тус улсын эдийн засгийн өсөлт улам эрчимжих төлөвтэй байна” гэж мэдээлжээ.