Балбад осолдсон онгоцонд зорчиж явсан зарим иргэдийн цогцсыг голд унасан байж болзошгүй хэмээн шумбагчдыг дайчлаад байна гэв

Балбад осолдсон онгоцонд зорчиж явсан зарим иргэдийн цогцсыг голд унасан байж болзошгүй хэмээн шумбагчдыг дайчлаад байна гэв

Өчигдөр /2023.01.15/ Yeti Airlines компанийн иргэний агаарын тээврийн онгоц 68 зорчигч тээвэрлэж яваад Балбад осолдсон харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тодруулбал, ATR-72 онгоц Катманду-Покхарын чиглэлд 68 зорчигч, хөлгийн багийн дөрвөн гишүүнийг тээвэрлэж явсан бөгөөд Сети голын хавцлын орчимд осолдсон харамсалтай явдал гарсан юм.

Тэгвэл тус зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийг өнөөдөр олсон талаар тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч Жаганнатх Нирола мэдээлжээ.

Энэ талаар тэрбээр хэвлэлд, “Аюулаас хамгаалах хүчнийхэн хар хайрцгийг саяхан олсон. Бид тун удахгүй хүлээж авна” гэжээ. Аврах албаныхан сураггүй болсон дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд зарим цогцос Сети голд унасан байж болзошгүй тул шумбагчдыг дайчлаад байгаа аж.