ОХУ-аас Монгол руу 90 кг хатаасан жимс гаргахыг завдсан манай улсын иргэнийг саатуулж, барааг нь буцаажээ

ОХУ-аас Монгол руу 90 кг хатаасан жимс гаргахыг завдсан манай улсын иргэнийг саатуулж, барааг нь буцаажээ

Энэ нэгдүгээр сарын 14-ний өдөр /2023.01.14/ ОХУ-ын Буриадын Россельхознадзорын хэлтсийн улсын байцаагч Хиагт автомашины шалган нэвтрүүлэх цэгт хяналт хийх явцад зөрчил илрүүлсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн нь 90 кг хатаасан жимс ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүй хилээр нэвтрүүлэхийг завдсан тул саатуулж, ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.2-т заасны дагуу захиргааны протокол үйлдэж, ОХУ-ын талд барааг буцаасан байна.