Герман Улс хүүхдийн мөнгийг энэ сарын 1-ээс эхлэн 250 евро болгон 30 еврогоор нэмэгдүүлжээ

Герман Улс хүүхдийн мөнгийг энэ сарын 1-ээс эхлэн 250 евро болгон 30 еврогоор нэмэгдүүлжээ

Герман Улс хүүхдийн мөнгийг энэ сарын 1-ээс эхлэн 30 еврогоор нэмэгдүүлж,  250 евро болгожээ. 

Тодруулбал, Тус улс хүүхдийн мөнгийг 2022 оныг дуустал 220 еврогоор олгож байсан. Тэгвэл 2023 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг нэг хүүхдэд сар бүр 250 евро болгож нэмэгдүүлсэн бөгөөд хүүхдийн мөнгө олгох хүүхдийн тооноос хамаарч өөр өөр мөнгөн дүн олгохоор больж байгаа аж. Ингэхдээ хүүхдийн мөнгө авч байсан болон өргөдөл гаргасан хүмүүс шинээр өргөдөл гаргах шаардлагагүй гэж мэдээллээ. 

Эх сурвалж: Arbeitsagentur

Cэтгүүлч: М.Ариунаа