Германд  хүрэн нүүрсний ил уурхайг эсэргүүцэж жагсаал хийсэн Грета Тунберийг баривчилжээ

Германд хүрэн нүүрсний ил уурхайг эсэргүүцэж жагсаал хийсэн Грета Тунберийг баривчилжээ

Герман дэх хүрэн нүүрсний уурхайг олборлохыг эсэргүүцэж Шведийн байгаль хамгаалагч Грета Тунберг болон бусад хүмүүс эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулжээ. Энэ үеэр Грета Тунбергийг саатуулж хэдэн цагийн туршид мэдүүлэг авсан байна. 

Харин орон нутгийн цагдаагаас "Жагсагчдыг аюултай бүсээс автобусаар гаргасан. Хэн болохыг нь шалгаж дараа нь сулласан” гэж мэдэгджээ. Шведийн байгаль хамгаалагч Грета Тунберг Германд ирээд удаагүй байгаа бөгөөд эсэргүүцэгчдийг дэмжин, Лутзерат хэмээх хаягдсан тосгонд Германы өнцөг булан бүрээс ирсэн 15,000 гаруй оролцогчдыг цуглуулсан жагсаалыг зохион байгуулсан нь энэ юм. Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж олон арван хүн шархадсан байна.

ҮЗЭХ: 

Германы эрчим хүчний RWE компанийн хүрэн нүүрсний уурхай нь Кельн, Дюссельдорфын хооронд байрладаг. Хэдэн жилийн турш төлөвлөж байсан өргөтгөл нь Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн тасалдлыг нөхөхийн тулд Германы эрчим хүчний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: hl-1.tv

М.Ариунаа




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө