Монголоос ОХУ-ын чиглэлд зорчиж байсан иргэдээс 4 кг үхрийн мах, 2 кг хурганы мах хураан авч устгана гэв

Монголоос ОХУ-ын чиглэлд зорчиж байсан иргэдээс 4 кг үхрийн мах, 2 кг хурганы мах хураан авч устгана гэв

ОХУ-ын Буриадын "Наушки" төмөр замын шалган нэвтрүүлэх боомтод Россельхознадзорын улсын байцаагчид Монголоос ОХУ-ын чиглэлийн галт тэргэнд шалгалт хийжээ. Шалгалтын явцад Монгол Улсын иргэдээс 4 кг үхрийн мах, 2 кг хурганы мах хураан авчээ.

Тодруулбал, эдгээр бүтээгдэхүүнийг халдварт өвчний хувьд тааламжгүй орноос оруулж ирсэн хэмээн ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон аж. Иймд “Малын хорио цээрийн дэглэм, мал эмнэлэг, ариун цэврийн бусад дүрэм зөрчсөн” гэсэн зүйл ангиар захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, нийт 6 кг махыг хураан авч устгалд оруулна гэж мэдээлжээ.