Морьтой малаа хариулахаар яваад сураггүй болсон 42 настай, эрэгтэйг эсэн мэнд олжээ

Морьтой малаа хариулахаар яваад сураггүй болсон 42 настай, эрэгтэйг эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Намтолгой багийн “Далайхайрхан” гэдэг газар малчин Б нь нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагийн орчим морьтой малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг оройн 20:05 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах ангын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн хүмүүс малчин Б /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг оройн 20:19 цагаас эхлэн зохион байгуулж мөн 22:00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км зайтай “Их дөт” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Сэтгүүлч: М.Ариунаа




Өнөөдөр луу өдөр

29 минутын өмнө