Монголоос ОХУ руу хууль бусаар автомашин нэвтрүүлэхийг завдсан иргэн гаалийн ажилтанд хахууль өгсөн хэрэг гарчээ

Монголоос ОХУ руу хууль бусаар автомашин нэвтрүүлэхийг завдсан иргэн гаалийн ажилтанд хахууль өгсөн хэрэг гарчээ

ОХУ-ын Хиагт олон улсын шалган нэвтрүүлэх боомтод автомашин хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэн гаалийн ажилтанд 1200 ам.доллар /4 сая гаруй төгрөг/ хахууль өгсөн хэргийн талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Казахстаны иргэн нь Монгол Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, гаалийн татвар төлөхгүйгээр автомашин оруулж ирсэн бөгөөд гаалийн байцаагчид хахууль өгснийг Буриадын гаалийн авлигатай тэмцэх газар болон ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнуудын хамтарсан шуурхай ажиллагааны үеэр илрүүлж, хахууль өгсөн этгээдийг Хиагтад саатуулсан аж. Түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 291 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг (хээл хахууль өгсөн) гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.