ШУУРХАЙ: Нэгдүгээр сарын 22-24 өдөр Хятадын хилийн боомтууд ажиллахгүй

ШУУРХАЙ: Нэгдүгээр сарын 22-24 өдөр Хятадын хилийн боомтууд ажиллахгүй

Монгол, Хятадын хилийн боомтууд нэгдүгээр сарын 22-24 өдөр түр хаана. 

Тодруулбал, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу Хятадын хаврын баяр буюу цагаан сарын өдрүүдэд 2023 оны нэгдүгээр сарын 22-24 өдөр Монгол, Хятадын хилийн боомтууд түр хаана. Тухайлбал, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Хавирга зэрэг авто замын боомтууд дээрх өдрүүдэд ажиллахгүй.

Эх сурвалж: ХХГ