ВИДЕО: Украины дотоод хэргийн сайдын зорчиж явсан нисдэг тэрэг хүүхдийн цэцэрлэгтэй ойр осолдож, нийт 14 хүн амь үрэгджээ

ВИДЕО: Украины дотоод хэргийн сайдын зорчиж явсан нисдэг тэрэг хүүхдийн цэцэрлэгтэй ойр осолдож, нийт 14 хүн амь үрэгджээ

Өчигдөр /2023.01.18/ Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырский тэргүүтэй есөн хүний сууж явсан нисдэг тэрэг Киевийн ойролцоо осолдож 14 хүн амь үрэгдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Дотоод хэргийн сайдаас нь гадна тус ДХЯ-ны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй хариуцлагатай албан тушаалтнууд амь үрэгдсэн нь тодорхой болсон бөгөөд үүнээс гадна 30 орчим хүн бэртсэн гэж мэдээлжээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Украины талаас ОХУ үүнд ямар нэг оролцоотой эсэх талаар мэдэгдэл хийгээгүй байна. Харин тус нисдэг тэрэг нь хүүхдийн цэцэрлэгийн ойролцоо осолдсон учраас 10 гаруй хүүхэд бэртэж, нэг хүүхэд амь үрэгджээ.

ВИДЕО: