Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн "ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэх хүч чадалгүй болсон" тул огцрох шийдвэр гаргажээ.
Тэрээр “Улс орныг удирдах нь бараг хүн бүрийн хүсдэг ажил боловч хамгийн хэцүү ажил юм. Төлөвлөгөөгүй, гэнэтийн ажлуудад зориулж бүрэн бэлтгэлгүй, эсвэл бага зэргийн бэлтгэлтэй бол та энэ ажлыг хийж чадахгүй, хийх ч ёсгүй" гэж хэлжээ. Тэрээр охинтойгоо илүү их цагийг хамт өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж буйгаа хэлээд 2019 оноос хойш сүй тавьсан телевизийн хөтлөгч Кларк Гэйфордод хандан "Кларк, эцэст нь гэрлэе" гэж хэлсэн байна. Жасинда Ардерн 2017 онд 37 настайдаа албан тушаалд очсон дэлхийн хамгийн залуу эмэгтэй Ерөнхий сайдуудын нэг болсон юм.
Эх сурвалж: Focus news