Европын парламентын гишүүд "В.Путин, С.Лукашенко нарын асуудал"-аар шүүх байгуулахаар болжээ

Европын парламентын гишүүд "В.Путин, С.Лукашенко нарын асуудал"-аар шүүх байгуулахаар болжээ

Европын парламентын гишүүд ОХУ болон түүний холбоотнуудын улс төр, цэргийн удирдлага, тэр дундаа В.Путин, С.Лукашенко нарын асуудлаар шүүх байгуулахаар санал нэгдсэн байна. 

Энэ талаар Европын парламентын цахим хуудаст мэдээлснээр, "Тус шүүхийг байгуулснаар олон улсын эрүүгийн эрх зүйн орон зайг нөхөх төдийгүй Оросын нийгэм болон олон улсын хамтын нийгэмлэгт Ерөнхийлөгч В.Путин болон Оросын удирдлагууд хоорондоо маргаантай байна гэсэн маш тодорхой дохио болно" гэжээ.