ФОТО: ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны барилга дээр Панцир-С1 агаарын довтолгооноос хамгаалах систем байршуулжээ

ФОТО: ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны барилга дээр Панцир-С1 агаарын довтолгооноос хамгаалах систем байршуулжээ

Москва дахь ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны барилгын дээвэр дээр Панцир-С1 агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг суурилуулсан байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны байр нь Кремлээс ойролцоогоор 2 км-ийн зайд байрладаг ажээ. Панцир-С1 нь ОХУ-д үйлдвэрлэсэн зенитийн пуужин, бууны хөдөлгөөнт систем юм байна. 

Сонирхуулахад, Украины Ерөнхийлөгч В.Зеленский Давосын чуулганд цахимаар оролцох үедээ Оросын эсрэг тулалдахад нь шаардлагатай байгаа зэвсэг, танк, агаараас хамгаалах системийг яаралтай нийлүүлэхийг Барууны холбоотон орнууддаа уриалсан юм. Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд хэлсэн үгэндээ тэрээр “Та нарын шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж байх хугацааг террорист орон аллага үйлдэхэд ашиглаж байна” гэсэн юм. Герман улс өөрийн оронд үйлдвэрлэдэг “Ирвэс” танкийг Украинд нийлүүлэх эсэхдээ эцсийн шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Одоогоор Польш, Финлянд улсууд Украинд тус танкийг нийлүүлэхээ мэдэгдсэн.

Эх сурвалж: Varlamov news