“PSG болон Al Nassr”-ын хооронд болсон нөхөрсөг тоглолтод Мессигийн баг ялж, К.Роналду шилдэг тоглогчоор шалгарчээ

“PSG болон Al Nassr”-ын хооронд болсон нөхөрсөг тоглолтод Мессигийн баг ялж, К.Роналду шилдэг тоглогчоор шалгарчээ

Өнгөрсөн шөнө 01:00 цагт Саудын Араб улсад Paris Saint Germain болон Al Nassr клубүүд нөхөрсөг тоглолт болжээ.

Тус тоглолт Саудын Арабын Эр Рияд хотын 68 мянган хүний суудалтай “King Fahd Stadium”-д болсон бөгөөд дэлхийн алдарт хөлбөмбөгчид болох Роналдо, Месси, Неймар болон Мбаппе нар нэгэн талбайд гарч, түүхэнд бичигдэхээр үйл явдал болж буйг олон улсын хэвлэлүүд онцолсон байна.

Уг тоглолтод Месси гуравдах минутад, Маркинос 43 дахь минут, Рамос 54 дэх минут, Мбаппе 60 дахь минут, Экитикэ 78 дахь минутад тус тус гоол оруулж  “PSG” клуб таван оноогоор тэргүүлсэн байна. Харин “Al Nassr” клубээс Роналду 34 болон 45 дахь минутад нэг гоол, Жан 57 дахь минут, Таслика 90 дэх минутад нэг гоол оруулснаар нийт дөрвөн оноо авчээ. Тоглолтын нийт дүнгээр “PSG” клуб ялсан хэдий ч Кристиан Роналду хоёр оноогоор тус тоглолтын шилдгээр шалгарчээ.