ДЭМБ-аас БНХАУ-д коронавирусын халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо нэмэгдэж буйг анхаарууллаа

ДЭМБ-аас БНХАУ-д коронавирусын халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо нэмэгдэж буйг анхаарууллаа

ДЭМБ-аас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн иргэдийн тоо цар тахал эхэлснээс хойш тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр тоо болов.

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын (NHC) өнгөрсөн долоо хоногт "ДЭМБ тус улсад коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн тоо өнгөрсөн долоо хоногт 63 мянга 307 давж, нас баралт 60 мянгад хүрсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 хувиар өссөн" тухай мэдээлсэн. Энэ нь Хятадын Ухань хотод 3 жилийн өмнө коронавирусын халдвар анх бүртгэгдсэнээс хойш тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Түүнчлэн ДЭМБ болон олон улсын байгууллагууд Бээжин коронавирусын халдвар авсан, нас барсан иргэдийн тоог дарж буйг буруутгаж, илүү нарийн тодорхой мэдээлэл өгөхийг шаардав. 

Сануулахад, өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр Хятадын томоохон хотуудад иргэд хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй "тэг ковид" арга хэмжээг эсэргүүцэж жагсаал зохион байгуулж, тэмцэлийн хурц хэлбэрт шилжиж байсан. Улмаар арванхоёрдугаар сарын эхээр Бээжин гурван жилийн турш хэрэгжүүлж ирсэн цар тахлын эсрэг бодлогоо сулруулж, коронавирусын шинжилгээг зогсоож, хилээ нээж, хөл хориог цуцалсан юм. 

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

33 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө