"Эстони улс Украинд их буу өгнө" гэж мэдэгдсэний дараа Эстонийг элчин сайдыг Оросоос хөөж буйгаа Москва мэдэгджээ

"Эстони улс Украинд их буу өгнө" гэж мэдэгдсэний дараа Эстонийг элчин сайдыг Оросоос хөөж буйгаа Москва мэдэгджээ

“Эстони улс өөрт байгаа 155 мм-ийн бүх их буугаа Украинд өгнө” гэж Киевт суугаа тус улсын элчин сайд Каймо Кууск мэдэгджээ. Тэрээр, “Бусад улс орнууд Украиныг ялалтад хүргэхэд шаардлагатай зэвсгийг өгч чадахгүй байгаа тулд бид ийм жишиг тогтоож байна" гэжээ.

Харин түүний мэдэгдлийн дараахан ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Эстони улстай тогтоосон дипломат харилцааны төвшинг бууруулж буйгаа мэдэгдэж, тус улсын Элчин сайд Маргус Лайдрег ирэх сарын 7 /2023.02.07/-ны өдөр гэхэд Оросоос гарахыг үүрэг болгосон байна. Үүний хариуд Эстонийн Гадаад харилцааны яам “Оросоос Эстонид суугаа элчин сайд В.Л.Лайдре эх орноосоо гарах ёстой” гэж мэдэгджээ. Улмаар Латвийн Гадаад хэргийн сайд Э.Ринкевич Эстони улстай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн Оростой тогтоосон дипломат харилцааны түвшинг бууруулахаар шийдлээ” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Varlamov news