Альфа банк болон Сбербанк тусгай чип бүхий төлбөрийн наалт худалдаанд гаргажээ

Альфа банк болон Сбербанк тусгай чип бүхий төлбөрийн наалт худалдаанд гаргажээ

Альфа-Банк болон Сбербанк нь тусгай чип бүхий төлбөрийн наалт худалдаанд гаргаж байгаагаа зарласан бөгөөд энэ нь Оросуудад нэвтрэх боломжгүй болсон контактгүй төлбөрийн үйлчилгээг орлох аж.

"Та Apple Pay-ийн оронд наалт ашиглан төлбөрөө төлж болно. Яаж төлөх вэ? Ухаалаг утсандаа наалт нааж, тооцоо хийхдээ түүгээр төлбөрөө хий, карт шаардлагагүй" гэж Альфа банк мэдээлсэн байна. 

Харин Сбербанк мэдэгдэхдээ “Танд хэрэгтэй зүйл бол ухаалаг гар утсандаа загварлаг аналог карт нааж, өмнөх шигээ холбоо барихгүйгээр төлбөрөө хийх явдал юм. Бид хоёрдугаар сард туршилтаа эхлүүлнэ. Хэрэв хэрэглэгчдэд таалагдвал наалтыг өргөн хэрэглээнд гаргах болно. Тэдгээрийг энгийн карт хэлбэрээр олгоно (энгийн бөгөөд ойлгомжтой)” гэжээ. 

 Сэтгүүлч: М.Ариунаа




Өнөөдөр бич өдөр

34 минутын өмнө