АНУ-ын Калифорнид Ази гаралтай эр дахин гал нээж долоо хүний амь насыг хохироожээ

АНУ-ын Калифорнид Ази гаралтай эр дахин гал нээж долоо хүний амь насыг хохироожээ

Орон нутгийн цагаар Ням гараг /2023.01.22/-ийн орой АНУ-ын Лос-Анжелес хотын ойролцоох “Монтерей Парк” хотод сарны хуанлигаар цагаан сарын баяраа тэмдэглэж байсан хүмүүс рүү зэвсэгт этгээд гал нээж 10 хүний амийг хөнөөж, олон хүнийг шархдуулсан хэрэг гарсан. 

Харин тус хэргийн сэжигтэн Хятад гаралтай 72 настай Ху Кан Тран гэгч нь амиа хорлосон байдалтай олдсон талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн. 

Тэгвэл дээрх харамсалтай хэрэг явдал болсноос ердөө хоёр хоногийн дараа буюу өнөөдөр /2023.01.24/ АНУ-ын Калифорнид зэвсэгт этгээд дахин хүмүүс рүү гал нээж долоон хүн амиа алдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, зэвсэгт этгээд тус халдлагаа Сан Франциско хотоос өмнө зүгт 50 км-ийн зайд орших Халф Мун Бэй хотын эрэг дээрх хоёр өөр газарт үйлджээ. Тус хэргийн эхний дөрвөн хохирогчийг орон нутгийн цагаар 14:22 цагийн орчим “Мөөгний ферм”-ээс олсон бол үлдсэн гурван хохирогчийг дараа нь ойролцоох аж ахуйгаас олжээ. Тус халдлага үйлдсэн этгээд нь Ази гаралтай нутгийн оршин суугч 67 настай Жао Чунли гэгч байсан бөгөөд түүнийг орон нутгийн цагдаагийн газар руу автомашинаа жолоодон явж байхад нь баривчилсан байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө