Ким Кардашиан “Skims” брэндээ Харвардын Бизнесийн сургуульд танилцуулжээ

Ким Кардашиан “Skims” брэндээ Харвардын Бизнесийн сургуульд танилцуулжээ

Ким Кардашиан өөрийн хамтрагч Йэнсийн хамт Харвардын бизнесийн сургуульд нэгдүгээр сарын 21-ний /2023.01.21/ өдөр зочилжээ.

Тэд “HBS Moving Beyond DTC” нэртэй хичээл дээр “Skims” брэндийнхээ маркетинг, сорилт бэрхшээл, хамгийн том ялалтуудынхаа талаар ярилцсан байна. Кардашиан өөрийн цахим хуудсаар дамжуулан “Би Скимсээр маш их бахархаж байна. Профессор Лен Шлезингер болон @harvardhbs-д биднийг хүлээн авсанд баярлалаа” хэмээжээ.

М.Ариунаа