ВИДЕО: Хуурамч хаягаар санаатайгаар худал мэдээлэл тарааж, олон нийтийг турхирч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна

ВИДЕО: Хуурамч хаягаар санаатайгаар худал мэдээлэл тарааж, олон нийтийг турхирч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна

Сүүлийн үед хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон фейсбүүк, твиттер гэх мэт цахим хаягийг хуурамчаар үйлдэж, түүнд иргэд хувийн мэдээллээ алдах, хууртах, залилуулах тохиолдол гарсаар байна.

Тодруулбал, өнгөрсөн 2022 онд Цагдаагийн байгууллагаас харилцаа холбооны зохицуулах хороонд 1373 зөрчилтэй контентын мэдээллийг ирүүлж, үүний 86 хувь нь хуурамч хаягаас оруулсан үзүүлэлт байдаг аж. Жишээ нь Монгол Улсын иргэн А нь хуурамч хаяг нээж, нийт 84 бага болон өсвөр насны охидтой танилцан, харилцаа тогтоож, чатлах явцдаа тухайн охидыг айлгах гуйх байдлаар нүцгэн дүрс бичлэгийг нь хийлгэн, улмаар нүцгэн дүрс бичлэгээр нь барьцаалан айлган сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон хэрэг гарчээ.

ВИДЕО:

Энэ талаар ХХЗХ зохицуулалтын бодлого хэрэгжүүлэх газрын интернэтийн сүлжээ үйлчилгээний газрын дарга Т.Батболд, “Хуурамч хаягийн сөрөг тал нь нийгэмд санаатайгаар худал мэдээллүүдийг тараах, нийгмийг буруу тийш нь залах, нийгмийн сэтгэл зүй дээр тоглох, цаашилбал олон нийтийн эмх замбараагүй байдалд турхирах гэх мэт үндэсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөлүүд үүсгэдэг. Харилцаа холбоо зохицуулах хороо, цагдаагийн ерөнхий газар, оюуны өмчит газар гэх мэт олон газар хамтраад шийдвэрлэх ажил хийж байгаа ч гэсэн яг цахим орчинд хүлээгдсэн орчин байхгүй байсан. Бид нар фейсбүүктэй ч юм уу аль нэг платформтой ярихаар “танай яг хуулийн эрх чинь хаана байна, байхгүй байна” гэдэг асуудлууд гардаг байсан. Ард иргэдийг худал мэдээллээс хамгаалах ёстой. Тэгэхийн тулд тодорхой хэмжээний хууль эрх зүйн орчин заавал байх ёстой. Байхгүйгээр бид тэмцээд цахим орчин дахь шийдвэрлэлт маань 27,28, 30 хувиас хэтрэхгүй байна.Харин сүүлд цахим орчин, хүний эрхтэй хамааралтай хууль батлагдсанаар хүлээж байгаа зүйл маань хууль бус, зорилготойгоор гаргаад байгаа контентуудыг арилалт нь 60, 70 хувьд хүрэх болов уу гэсэн найдлагатай байна” гэв.

Харин Эрүүгийн цагдаагийн албаны мэргэжилтэн, ахмад Б.Даваадорж, “2021 онд Монгол Улсын нэр бүхий гурван этгээд нийт 2500 орчим иргэдийн фейсбүүк хаяг руу цахим халдлага хийж нэвтрэн иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлэх мэдээллийг фейсбүүк орчинд тараасан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаад дээрх этгээдүүдэд шүүхээр хариуцлага оногдуулсан байгаа. Тухайн нэг хүний чиглээд зохион байгуулалтайгаар маш олон талаас дайрах асуудал байдаг. Тэгэхээр энэ бол хувь хүний талаасаа үзэх юм бол хор хөнөөлтэй асуудал. Нэгэнт тэр хүний аж амьдрал, нэр хүндээр тоглосны дараа сэргээх боломж бараг байдаггүй юм байна. Тэгэхээр энэ бүх зорилготой мэдээллүүдийг чинь мэдээж бодит хүн тараахгүй шүү дээ. Энийг хэргээр худал хаяг үүсгэж байгаад хуурамч хаягаар тараадаг. Монголчуудын хэрэглэж байгаа фейсбүүк тикток бусад платформууд гадаадад сервертэй байдаг болохоор шууд зохицуулалт хийгээд маш хурдан хугацаанд тухайн этгээдүүдийг хэн болохыг тогтоох боломж бололцоо тааруу байдаг. Цахим гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн насны ангиллаар үзвэл 17-35 насны иргэд дийлэнхдээ байна. хохирогч гэх юм бол бүх л төрлийн, бүх л насны иргэд хохирч байгаа. Цахим орчинд явж байгаа нэр ус тодорхойгүй, хэн болох нь тодорхойгүй танихгүй хүнээс найзын хүсэлт авахгүй байх. Мөн сэжигтэй холбоосууд дээр дарж орж мэдээлэл авах хэрэггүй, гадаадын алдартай оддын болон монголын олны танил эрхмүүдийн хувийн амьдрал болон анхаарал татсан мэдээллүүдийн зурвасууд байдаг түүн дээр заавал LIKE дарна уу, заавал өөрийн фейсбүүкээ оруулна уу гэсэн холбоосууд дээр дарснаар та өөрийнхөө цахим аюулгүй байдлаа алдаж байна гэсэн үг тийм болохоор иргэд үүн дээр анхаарах хэрэгтэй” гэв.