Коран судар шатаасан үйл ажиллагаанаас болж Шведийг НАТО-д элсүүлэх явцыг зогсоожээ

Коран судар шатаасан үйл ажиллагаанаас болж Шведийг НАТО-д элсүүлэх явцыг зогсоожээ

Коран судар шатаасан үйл ажиллагаанаас болж Шведийг НАТО-д элсүүлэх үйл явцыг түр зогсоосон гэж тус улсын Гадаад хэргийн сайд Тобиас Билстрем мэдэгджээ. 

Тодруулбал, энэ сарын 21-нд Данийн хэт барууны үзэлт Страм Курс намын тэргүүн Расмус Палудан нь Швед дахь Туркийн элчин сайдын яамны гадаа Коран судрыг олны өмнө шатааж, Туркийн эрх баригчдыг террорист гэж үздэг Курдистаны ажилчны намыг дэмжин гарч ирсэн юм. Туркийн Гадаад хэргийн яам энэ үйлдлийг ариун номонд хийсэн "жигшүүрт халдлага" гэж нэрлэсэн бол Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC