ВИДЕО: Малчны хотонд гэмтэж ирсэн Бөхөнгийн янзагыг эмчлэн сүрэгт нь нийлүүлжээ

ВИДЕО: Малчны хотонд гэмтэж ирсэн Бөхөнгийн янзагыг эмчлэн сүрэгт нь нийлүүлжээ

Увс аймгийн Өлгий сумын Өлгийн нуур багийн Хард нутаглах малчин Б. Намсрайн хотонд нохойд хөөгдсөн бөхөнгийн янзага 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр иржээ.

Улмаар малчин Б.Намсрай мэдээллийг сумын байгаль хамгаалагчид цаг алдалгүй хүргэснээр, бөхөнг нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн сумын малын эмч үзлэг хийж, өвс, тэжээл, ус өгч асарчээ. Ингээд бөхөнгийн янзага тэнхэрч байгальд бие даах чадвартай болмогц Увс аймгийн БОАЖ-ын газар болон амьтан авран хамгаалах ажлын хэсгийн бүрэлдэхүүн WWF Mongolia байгууллагын Баруун бүсийн салбар хамтран ажиллаж янзагыг бөхөнгийн сүрэгт нь нийлүүлжээ.

Ташрамд дурдахад, Увс аймгийн Завхан сумд 70 гаруй жилийн өмнө бөхөн тархан нутагшиж байсан ч 2014 оныг хүртэл бөхөн байгаа тухай мэдээлэл судалгаа байcангүй.
Харин 2014 оноос бөхөнтэй болж 2022 оны 11 сарын тооллогоор 162 бөхөн тоологдсон бөгөөд Увсын Наранбулаг, Өлгий сумдад нутагшиж эхэлсэн нь Бөхөн 70 жилийн өмнөх түүхэн тархац нутагтаа эргэн ирж буй аж.

ВИДЕО: 

Эх сурвалж: WWF Mongolia




Өнөөдөр хонь өдөр

43 минутын өмнө