ВИДЕО: Украины Харьков хотод орон сууцны барилга руу пуужин унаж нэг хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ

ВИДЕО: Украины Харьков хотод орон сууцны барилга руу пуужин унаж нэг хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ

Украины Харьков хотод орон сууцны барилга руу пуужин унаж, нэг хүн амиа алдаж, гурван хүн шархадсан гэж Терехов хотын дарга мэдэгджээ.

Тус мужийн захиргааны дарга Синегубов цахим хуудсандаа “Байшин хэсэгчлэн эвдэрсэн. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Онцгой байдлын алба газар дээр нь ажиллаж байна" хэмээн бичжээ. Мөн мужийг хариуцсан Онцгой байдлын албанаас мэдээлэхдээ "Нэгдүгээр сарын 29-ний 23:00 цагийн орчимд Харьковын төв хэсэгт Оросын пуужингаар (урьдчилсан байдлаар S300) дахин довтолсон" хэмээсэн байна. Одоогоор Оросын тал энэ цохилтын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа ажээ.

ВИДЕО: 

Сэтгүүлч: М.Ариунаа