Пакистан улсад цагдаагийн хэлтэстэй залгаа лалын сүмд дэлбэрэлт болсны улмаас 59 хүн амиа алдаж, 157 хүн шархаджээ

Пакистан улсад цагдаагийн хэлтэстэй залгаа лалын сүмд дэлбэрэлт болсны улмаас 59 хүн амиа алдаж, 157 хүн шархаджээ

“Пакистанд нэгэн лалын сүмд дэлбэрэлт болсны улмаас 59 хүн амиа алдаж, 157 хүн шархадсан” тухай Пешавар хотын эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгчөөс иш татан Аль-Жазира мэдээлжээ.

Тус халдлагын улмаас барилгын дээвэр нурж, хүмүүсийг нуранги дороос хайсаар байгаа аж. Тухайн сүм нь цагдаагийн хэлтэс, терроризмтой тэмцэх хэлтэстэй цогцолбор дотор байрладаг байсан бөгөөд хотын энэ хэсэгт засгийн газрын бусад олон барилга байгууламжууд байдаг юм. Амиа алдагсдын ихэнх нь өдөр бүр мөргөл үйлдэхээр цугларсан цагдаа, цэргийн албан хаагчид байжээ. Пакистаны Ерөнхий сайдын хэлснээр “Дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн” хэмээсэн бол халдлагын хариуцлагыг ОХУ-д хориглосон "Техрик-е Талибан Пакистан" бүлэглэл хүлээсэн байна.

М.Ариунаа