"Иран нисгэгчгүй онгоцнуудаа Орост нийлүүлсэн" хэмээн тус улсын долоо компанийг АНУ худалдааны хоригт оруулжээ

"Иран нисгэгчгүй онгоцнуудаа Орост нийлүүлсэн" хэмээн тус улсын долоо компанийг АНУ худалдааны хоригт оруулжээ

АНУ-ын Худалдааны яам Ираны долоон компанид экспортын хязгаарлалт тогтоожээ. Учир нь АНУ-ын эрх баригчид эдгээр компаниудыг "Ираны нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх замаар Оросын зэвсэгт хүчин болон түүний цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт хувь нэмэр оруулсан" гэж үзэж байгаа аж.

Эдгээр компаниудад эм, хүнсний бүтээгдэхүүнээс бусад экспортын хяналтад байгаа бүх бараанд экспортын зөвшөөрөл олгохгүй байх бодлого баримтлах аж. Сонирхуулахад, Оросын тал Украины нутаг дэвсгэрт Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц ашигласан гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм. Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан хэлэхдээ, тус Орос, Украины дайн эхлэхээс хэдэн сарын өмнө Орост "хязгаарлагдмал тооны нисгэгчгүй онгоц" нийлүүлсэн гэж мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө