ОХУ-руу долоон кг мах оруулахыг завдсан иргэдийг саатуулж, бүтээгдэхүүнийг устгахаар хураан авсан гэв

ОХУ-руу долоон кг мах оруулахыг завдсан иргэдийг саатуулж, бүтээгдэхүүнийг устгахаар хураан авсан гэв

Энэ нэгдүгээр сарын 30-ны өдөр /2023.01.30/ ОХУ-ын Буриадын Наушки төмөр замын шалган нэвтрүүлэх боомт дахь Россельхознадзор хэлтсийн улсын байцаагчид хяналт шалгалтын ажиллагааг явуулжээ.

Тус шалгалтын үеэр Монголоос ОХУ-руу нийт долоон кг үхрийн мах оруулахыг завдсан иргэдийг саатуулжээ. Учир нь эдгээр малын гаралтай бүтээгдэхүүнийг ОХУ-д импортлохыг хориглосон байна. Ингэхдээ халдварт өвчний тархалт муутай орноос импортолж байгаа тул ОХУ-ын хуулиар зөрчлийн хэрэг үүсгэж устгахаар хураан авсан гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Baikal.daily