Попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ

Попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ

Найруулагч Антуан Фукуан бүтээл болох домогт дуучин, попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн "Michael" киноны гол дүрийг түүний үеэл дүү 26 настай дуучин Жаафар Жексон бүтээхээр болжээ.

Тодруулбал, тус киноны зураг авалт энэ онд эхлэхээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд гол дүрийн сонгон шалгаруулалтад мянга мянган жүжигчид орж, эцэст нь Жаафар Жексон шалгарчээ. Энэ талаар найруулагч Антуан Фукуан хэлэхдээ, "Би хоёр жилийн өмнө Жаафартай сонгон шалгаруулалтын үеэр уулзахад яг л "Тэр л цор ганц сонголт" гэх мэдрэмж төрсөн” гэжээ. Майкл Жексоны ээж Кэтрин ч хүүгийнхээ дүрийг бүтээх зөвшөөрлийг Жаафарт олгохоо мэдэгдсэн аж. Жаафар Жексоний хувьд "Jackson 5" хамтлагийн дуучин Жермен Жексоны хүү бөгөөд дуучин, дууны үг зохиогч, залуу уран бүтээлч аж.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө