АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгч “General Atomics” компани Украинд байлдааны нисгэгчгүй онгоцыг 1 ам.доллароор санал болгожээ

АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгч “General Atomics” компани Украинд байлдааны нисгэгчгүй онгоцыг 1 ам.доллароор санал болгожээ

АНУ-ын “General Atomics” компани Украинд байлдааны нисгэгчгүй онгоцыг 1 доллароор санал болгож байгаа талаараа мэдээллээ.

Тодруулбал, Америкийн зэвсэг үйлдвэрлэгч “General Atomics” компани Оросын довтолгооноос өмнө Киевт туслах зорилгоор хоёр Reaper MQ-9 нисгэгчгүй онгоцыг Украины засгийн газарт нэг доллароор санал болгож байна гэж Wall Street Journal бичжээ.Үүний зэрэгцээ Украйн нисгэгчгүй онгоц бэлтгэх, нийлүүлэхэд 10 орчим сая доллар, түүнчлэн засвар үйлчилгээнд жилд 8 сая орчим доллар зарцуулах шаардлагатай юм. Мөн нисгэгчгүй онгоцыг хаанаас ч ажиллуулж болох  хяналтын станцыг багтааж өгөх ажээ. Тус саналыг Вашингтон дахь Украйны батлан хамгаалахын сайдад “General Atomics” компанийн гүйцэтгэх захирал Линден Блю өнгөрсөн долоо хоногт тавьсан байна.

"General Atomics нь Украины Зэвсэгт хүчний хэрэгцээний талаар тус улсын засгийн газартай олон сарын турш ярилцаж байгаа бөгөөд тэдэнд ямар ч дэмжлэг үзүүлэхэд бэлэн хэвээр байна" гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Марк Бринкли мэдэгдэв. Reaper нь 20 метр орчим далавчтай, нисгэгчгүй онгоц 24 цагаас илүү хугацаанд нисэж, зэвсэг авч явах боломжтой. Ийм нэг нисгэгчгүй онгоц нь 32 сая долларын үнэтэй юм.

М.Ариунаа