Азийн хамгийн баян эрхэм ДЭЛХИЙН тэргүүн 10 баяны жагсаалтаас хасагдлаа

Азийн хамгийн баян эрхэм ДЭЛХИЙН тэргүүн 10 баяны жагсаалтаас хасагдлаа

Азийн хамгийн баян хүнээр нэрлэгддэг Энэтхэг улсын Гаутам Аданигийн хөрөнгийн хэмжээ нэг долоо хоногийн дотор огцом буурч, дэлхийн тэргүүн 10 баяны жагсаалтаас хасагджээ.

Тодруулбал, АНУ-ын Hindenburg Research компани өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт гаргасан судалгааны тайландаа Адани Группийн доторх “хувьцааны үнэ ханшид нөлөөлөх манипуляц, нягтлан бодох бүртгэлийн луйврын схем”-ийн талаар мэдээлсэн нь хүчтэй нөлөөлсөн гэжээ. Уг мэдээлэл цацагдаж шуугианы дараа хөрөнгө оруулагчид Адани Группийн компаниудын хувьцааг эрчимтэй зарснаар зах зээлийн үнэлгээ нь 68 тэрбум ам.доллароор багасжээ. Улмаар Гаутам Аданигийн хөрөнгийн хэмжээ оны эхний үетэй харьцуулахад 36.1 тэрбум ам.доллароор хорогдож, Блүүмбэргийн тэрбумтнуудын жагсаалтын дөрөвдүгээр байраас 11 дүгээр байр хүртэл ухарсан үзүүлэлттэй байгаа аж.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу




Өнөөдөр гахай өдөр

2 минутын өмнө